Технологийн шийдэл

Тус модулийг ашиглан эрсдэлийн үнэлгээ болон өөрийн бизнест тохирох үнийн стратегийг боловсруулах боломжийг санал болгож байна. Та динамик болон параметрик үнийн загварчлал ашиглан оновчтой хураамжийн хувь болон нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжтой.

Андеррайтинг: Эрсдэлийн үнэлгээг автоматжуулж, тухайн хэрэглэгчийн эрсдэлийн түвшинд тохирох даатгалын хураамжийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тодорхойлсноор даатгалын андеррайтингийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөх боломжтой.

Үнэлгээ: Даатгалын зүйлийн үнэлгээг хийхэд шаардагдах мэдээллийн эх үүсвэрүүдтэй холбогдох, түүвэр судалгааны цэсийг хөгжүүлэхээр бид ажиллаж байна. Биет болон биет бус хөрөнгийн үнэлгээг илүү нарийвчлалтай, үнэн зөв гаргах боломжийг олгоно.

Нөхөн төлбөр: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар даатгалын хохиролтой холбоотой бичиг баримт, дүрс, мэдээллийг боловсруулах, нэхэмжлэл үүсгэх процесийг хөнгөвчилж, түүхэн дата мэдээлэлт суурилсан илүү нарийвчлалтай тооцоолол хийх боломжийг бүрдүүлнэ.

Залилан илрүүлэх: Нэхэмжлэлийн мэдээллийн хэв маяг, ерөнхий трендийг шинжлэх замаар даатгалын залилангийн үйл ажиллагааг илрүүлэх AI алгоритмуудыг хөгжүүлнэ