Нууцын бодлого

Бид таны хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, сайжруулах, зохих даатгалын тооцоолол хийх болон даатгалын үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдэд мэдээллийг дамжуулах зорилгоор ашиглах бөгөөд нууцын бодлогыг зөвшөөрсөн тохиолдолд Acurr аппликейшнийг ашиглах эрх үүснэ.

Мэдээлэл авах, ашиглах

Даатгалын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой таны хувийн мэдээллийг Төрийн мэдээллийн ХУР системээс хүлээн авах, хадгалах, боловсруулах, даатгалын хураамж төлөх, даатгалын гэрээ байгуулах, хамтран ажиллагч даатгалын компанид дамжуулах зэрэг зорилгоор ашиглана.

ХУР системээс иргэний үнэмлэхний мэдээлэл, жолоочийн мэдээлэл, тээврийн хэрэгсэл, хөрөнгийн мэдээлэл, татварын мэдээлэл зэрэг даатгалын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг татан авч дээрх зорилгоор ашиглахыг хэрэглэгч нь зөвшөөрсөн тохиолдолд аппликейшнийг ашиглах эрхтэй.

Гадаад иргэний хувьд даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг гараас оруулах бөгөөд OTP хэлбэрээр мэдээллийг баталгаажуулна.

Хэрэглэгчийн бүртгэл

Та 18 насанд хүрсэн бол аппликейшнд хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үг үүсгэж бүртгүүлэх бөгөөд үүсгэсэн хаягаа ашиглан хийгдэж буй аливаа үйлчилгээг хүлээн зөвшөөрч өөрөө хийж байна гэж үзнэ.

Та өөрийн мэдээллийг оруулахдаа баталгаат эх сурвалж бүхий, үнэн зөв мэдээллийг оруулна.

Хувийн мэдээлэл болон Хур системээс татаж авсан оршин суух хаяг болон бусад мэдээлэл хэрэглэгчийн одоогийн мэдээллээс зөрж байгаа тохиолдолд бодит мэдээллийг оруулна.

Төлбөр тооцооны мэдээлэл

Төлбөр тооцоо гүйцэтгэгчид манай компани зөвхөн хэрэглэгчийн боловсруулсан мэдээлэл буюу даатгалын хураамжийн төлбөрийн мэдээллийг дамжуулах болно.

Гүйлгээ хийхэд гуравдагч этгээдийн төлбөр боловсруулах үйлчилгээгээр баталгаажуулдаг тул гүйлгээтэй холбогдох нууцлалыг хэрэглэгч өөрөө болон банк хариуцна.

Төхөөрөмж ба холболтын мэдээлэл

Манай аппликейшнийг суулгах, хандах, ашиглах үед бид таны байршил болон төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг цуглуулах эрхтэй. Үүнд: байршил, утасны дугаар, загвар, үйлдлийн системийн мэдээлэл, хөтчийн мэдээлэл, IP хаяг, гар утасны сүлжээний мэдээлэл орно.

Гуравдагч оролцогчид мэдээлэл дамжуулах

Бид таны мэдээллийг даатгалын үйлчилгээ үзүүлэх зорилгоор манай компанитай хамтран ажилладаг даатгалын компаниуд болон бусад даатгал хийсэн брокер төлөөлөгчид дамжуулна.

Төрийн эрх бүхий байгууллагаас мэдээлэл шаардсан тохиолдолд хуульд заасны дагуу хэрэглэгчийн мэдээллийг дамжуулна.

Бүртгэл өөрчлөх

Та манай аппликейшнд бүртгүүлсэн дугаар, нэр, нууц үг, зураг зэргийг тохиргоо цэс рүү орж өөрчлөх боломжтой.

Өөрчилсөн мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч хариуцах болно.

Бүртгэл устгах үеийн мэдээлэл

Та аппликейшнээр дамжуулан аливаа даатгалын гэрээ байгуулаагүй, даатгалын үйлчилгээ худалдан аваагүй тохиолдолд таны бүртгэл болон бидний цуглуулсан мэдээлэл бүрэн устах болно.

Хэрэв та даатгалын гэрээ байгуулсан, даатгалын үйлчилгээ авсан бол гэрээгээ цуцалж, худалдан авсан даатгалын үйлчилгээгээ буцаалт хийсний дараа таны бүртгэл устах боломжтой.

Идэвхитэй даатгалын гэрээг цуцлаагүй бол хууль болон зохицуулах байгууллагын шаардлагаар таны зарим мэдээлэл хадгалагдаж болно.

Та бүртгэлээ устгахын тулд аппликейшний тохиргоо хэсгээс эсвэл www.acurr.mn веб хуудсанд хандан хүсэлт илгээх боломжтой.

Бусад

Бид таны мэдээллийг хадгалж, хамгаалах, системийн найдвартай байдал, тасралтгүй үйл ажиллагааг өндөр түвшинд хангаж ажиллах зорилтыг нэн тэргүүнд тавина.

Нууцын бодлоготой холбогдох санал хүсэлт, гомдол, шүүмжийг тусламжийн хэсэг болон 7200-5888 утас, info@acurr.mn хаягаар хүлээн авна.