
Бид баталгаат эх үүсвэр бүхий автоматжуулсан мэдээллийн урсгалд суурилсан нэгдсэн платформыг санал болгож байна. АКУРР системийн админ веб системээр даатгалын компани нь бүтээгдэхүүн үүсгэх, гэрээ байгуулах, гэрээ бүртгэл, төлбөр тооцоо, тайлан мэдээгээ бодит цагийн горимоор удирдах боломжтой бол даатгуулагчид ACURR аппликэйшн, хэрэглэгчийн веб, мини-аппликэйшнээс өөрт тохиромжтой сувгийг сонгон хүссэн даатгалын компанийг сонгон даатгалаа хийх боломжтой юм.
Админ веб
Бүтээгдэхүүн үүсгэх: Байгууллагын системийн админаас тухайн даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хувь, бүтээгдэхүүнд хамрах багцаас хамаарсан эрсдэлийн тохиргоо хийх боломжтой. Даатгалын бүтээгдэхүүн тус бүрт харгалзах даатгалын гэрээг маш хялбараар загварчлах боломжтой юм.
Даатгалын гэрээ байгуулах: АКУРР систем нь гараар мэдээлэл оруулах ажиллагааг хялбарчилж, Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс даатгалд шаардлагатай мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийснээр даатгалын хураамжийн тооцооллоос эхлээд төлбөр төлөх, гэрээ баталгаажих процессийг хормын дотор гүйцэтгэж байна. Гэрээ сунгах, цуцлах хүсэлт илгээх, гэрээний түүх, дэлгэрэнгүй мэдээллийг хянах боломжтой.
Нэхэмжлэл, төлбөрийн хуваарь: Тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамаарч гэрээний төлбөр тооцоог сараар, улирлаар, хагас жилээр, жилээр төлөх боломжтой. Төлбөр төлөх давтамжаас хамаарч даатгуулагчийн төлбөрийн хуваарь үүсгэгдэн, харилцагч руу нэхэмжлэл илгээгдэнэ.
Төлбөр тооцоо: QPay, SocialPay, Monpay, төлбөрийн карт ашиглан даатгалын гэрээний төлбөрөө төлөх боломжтой. Даатгалын бүтээгдэхүүн, борлуулалтын сувгаар борлуулалтын төлбөр тооцооны тайлан мэдээг хянана.
Хэрэглэгчийн удирдлага: Байгууллагын системийн админ нь өөрийн хэрэглэгч болох үндсэн ажилтан, зуучлагчийн бүртгэлийг хийх, хянах, дэмжлэг үзүүлэх цэсүүдийг ашиглах боломжтой.
Тайлан: Даатгуулагч, даатгалын гэрээний бүртгэлийн тайланг цаг хугацааны цагилбар, хэрэглэгч, компани, бүтээгдэхүүнээр ангилан нэгтгэж харах боломжтой. Мөн мэдээлэл экселээр хөрвүүлж өгөгдлийн санд нэгтгэх, тайлан мэдээг экселээр экспортлох боломжтой.
API холболт: АКУРР систем нь даатгалын компани болон брокерийн дотоод системтэй бүрэн интеграц хийх боломжтой. Тухайн даатгалын компанийн ажилтан, брокер, төлөөлөгчийн хийсэн гэрээг бодит цагийн горимоор даатгалын компанийн дотоод систем рүү гэрээ бүртгэлийн мэдээлэл API-аар хуваалцана.